1 - Энэ улиралд хоёр баг 100-с дээш гоол оруулсан анхны Прэмьер Лигийн улирал болжээ. Манчэстэр Сити 102 гоол оруулсан бол Ливэрпүүл 101 гоол оруулсан байна. 2009-10 оны улиралд Чэлси 103 гоол оруулж байсан нь дээд амжилт бөгөөд Прэмьер Лигт 1 улиралд 100-с дээш гоол оруулж байсан өөр баг байдаггүй.
1 - Кристмасын баярын үеэр хүснэгтийн адагт байсан баг /Сандэрланд/ лигтээ үлдэж, харин хүснэгтийг тэргүүлж байсан баг /Ливэрпүүл/ аварга авч чадаагүй тохиолдол 1990-91 оны улирлаас хойш дахин нэг удаа тохиожээ. Тэр үед Ливэрпүүл Арсэналд аваргын титмээ алдаж байсан бол Шэффилд Юнайтэд лигтээ үлдэж чадсан байна.
2 - Энэ улиралд 0:0 -ийн харьцаатай тэнцээ авалгүй бүх тоглолтоо дуусгасан хоёрхон багаар Ливэрпүүл, Фулхэм нар нэрлэгдэж байна.
4 - Прэмьер Лигийн нэг улиралд 4 гоолыг өөрийн хаалгандаа оруулсан дээд амжилтыг Мартин Шкртэл маань тогтоожээ.
6 - Сандэрланд болон Ливэрпүүл багууд 6 гоол өөрийнхөө хаалганд оруулсан
7 - 22 жилийн түүхэндээ Прэмьер Лигийн аваргын титэм сүүлийн тоглолтонд хэнд очих нь шийдэгдсэн 7 дахь улирал өндөрлөжээ.
8 - Прэмьер Лигт 8 тоглолт дараалан гоол оруулсан Ливэрпүүлийн тоглогч хэмээх дээд амжилтыг Даниэл Старриж тогтоожээ.
10 - Стивэн Жэррард маань Прэмьер Лигт 10 гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан байна.
10 - 12 -р сард 10 гоол оруулсан Луис Суарэз нэг сарын 10 -с дээш гоол оруулсан Прэмьер Лигийн анхны тоглогч болжээ.
12 - Шүүгчид Ливэрпүүлийн талд 12 удаа 11 метрийн торгуулийн цохилт хийх эрх өгсөн бөгөөд энэ үзүүлэлтээрээ удаах байрын багаас 5-аар илүү байгаа юм.
27 - Ливэрпүүл өнгөрсөн улиралд 27 удаа хаалганы шон онож цохисон нь мөн л бусад багуудаасаа илүү үзүүлэлт болж байна.
31 - Луис Суарэз Прэмьер Лигийн нэг улиралд 30-с дээш гоол /31/ нэг ч 11 метрийн торгуулийн цохилтгүйгээр оруулсан 2 дахь тоглогч болсон байна. Өмнө нь 1993-94 оны улиралд Энди Коул нэг ч пенальт цохилгүйгээр 34 гоол оруулж байжээ.
89 - Ливэрпүүл өнгөрсөн улирлын хамгийн цөөн сэлгээ хийсэн багаар тодорчээ. Тэд улирлын туршид 89 сэлгээ хийсэн бол хамгийн олон сэлгээ хийсэн багаар Чэлси 113 сэлгээ хийснээр нэрлэгдсэн байна.