Friday, May 23, 2014

ЯАГААД ДЭЛХИЙ НИЙТ ЛИВЭРПҮҮЛД ХАЙРТАЙ ВЭ ?

Миний хувьд Ливэрпүүл гэсэн зүйлтэй өөрийн бүхий л амьдралаа холбосондоо маш ихээр бахархдаг. Бриан Рийс миний аав ээж, эмээ өвөө, элэнц хуланц бүгд Ливэрпүүлийнх. Гэр бүл минь бүгд энэ л газарт төрцгөөсөн юм. Бусдын хувьд тийм биш ч гэлээ миний хувьд Ливэрпүүл бол дэлхийн хамгийн сэтгэл татам хот, ард иргэд нь ч мөн сэтгэл татам хүмүүс байдаг билээ. Харин энэ хотод Ливэрпүүл хэмээх хөлбөмбөгийн клуб бүтэн зуун зуун дамнан оршин тогтнож байна.
Тэртээ Мэрсэйсайдын цэнхэрүүдээс өрх тусгаарласнаас хойш Англи, Европын түүхэнд хамгийн алдартай төдийгүй дэлхийд цар хүрээгээ толгой цохих багийг бүрдүүлж чадсан клуб. Англи, Европын хөлбөмбөгийн түүхийг сөхөхөд Ливэрпүүлгүй өнгөрсөн он жилүүд өдрийн од шиг ховор билээ. Гэхдээ тэдний түүх европын ноёрхлоор зогсож магадгүй ч тэдний хөгжөөн дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрт аж төрж амьдарч хайртай багаа дэмжсээр байгаа нь Ливэрпүүлийг хөлбөмбөгийн клуб төдийгүй нэгэн том гэр бүл болохыг нотлон харуулах бизээ.
 Геннисийн эх нутаг Ирландад л гэхэд Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны 31 нь групп байдаг бөгөөд тэд Улаануудын гайхамшигтай хожлыг нэг пинт дарсаа зүсэм талхаар даруулсаар олон он жилийг үджээ. Тэдний нэг Фил Мэхон ярихдаа:
“Миний үеийн Ирланд залуучууд Ливэрпүүл эсвэл Манчэстэр Юнайтэдийг ихэвчлэн дэмждэг. Юнайтэдийн фанатууд амжилтаас өөр зүйл мэддэггүй гарууд байдаг. Би харин тэдэнд Ливэрпүүлийг дэмжинэ гэдэг бол өөр ямар ч багийн фанатын мэдрэхгүй мэдрэмжийг олж авдаг гэдгийг хэлдэг.”
“Миний төрсөн өдөр улирлын төгсөлд болдог. Намайг жаахан байхаас л улирлын төгсгөлд Юнайтэд хүснэгтийн дээд хэсэгт явдаг байсан. Гэхдээ энэ миний сэтгэлийг өөрчилж чадаагүй, цаашдаа ч чадахгүй.”
Фил Ливэрпүүлийн фанатын хувиар хамгийн амжилттай өнгөрсөн жилийг ингэж дурсаж байна. “2001 оны трибл гайхалтай байсан. Гэхдээ миний хувьд 2005 он бол гарцаагүй шилдэг нь.”
“Бүх л улирлын турш бид бусад хүмүүст Ливэрпүүл гэж агуу зүйл болохыг мэдрүүлдэг бас харуулдаг. Бид бол Ливэрпүүл. Бид бол Копууд. Бид өөрсдийн аргаар бүхий л зүйлсийг хийдэг. Өнгөрснөөс одоог хүртэлхи туулсан цаг хором бүр биднийг хэн бэ гэдгийг илтгэнэ. Бидний өнөөгийн байдал 2005 оны 5 сарын 25-нд үзүүлж байсан тоглолт шиг гайхалтай биш байгаа ч сайн цаг ирнэ гэдэгт би ямар ч эргэлзээгүй итгэдэг юм.”
Харин Америкийн нэгдсэн улсад Ливэрпүүлийн албан ёсны хөгжөөн дэмжигчдийн 13 клуб байгаа бөгөөд тэдний нэг Филиппин залуу Карл Никлас Энфилд уруу явахыг мөрөөддөг гэнэ.
“Би телевиз үзэхийг үзэн яддаг. Харин би сериэл цай найруулаад, буйдан дээрээ тухлаад лэптопоо өвөр дээрээ тавьж байгаад 4 өөр эх газраас хайртай багийн тоглолтыг байнга үздэг. Манилагаас, Сан Францискогоос, Кузкогоос, Кэйп таунаас гээд л. Би үргэлж л Ливэрпүүлийн тоглолтыг хэдэн мянган бээрийн цаанаас үздэг.”
“Би Энфилдэд хэзээ ч очиж байгаагүй. 40.000 өөр Копуудын дунд ороолтоо дээш нь өргөөд ‘Чи хэзээ ч ганцаар алхахгүй’ гээд орилоод сууж байсан удаа байхгүй ээ. Би Манилад байхдаа шөнө дундын үед телевизийнхоо өмнө суугаад Улаануудыг хэний хэзээ ч дахиж хийж чадахааргүй эргэн ирэлтийг хийн Европын аварга болсон мөчийг хэзээ ч мартдаггүй юм.”
“Зарим амралтын өдрүүдээр би найзуудтайгаа бааранд орж лигийн тоглолтуудыг үзэнгээ стэк идэж түүнийгээ пивоор даруулан уух дуртай. 2 жил хагасын өмнө Филиппинээс Хойд Америк уруу нүүснээсээ хойш би тоглолтуудыг үүрээр үздэг болсон. Нэг удаа би өвлийн хүйтнээр өглөөний 7.30д Манчэстэр Юнайтэдтай хийсэн тоглолтыг нь үзэж байсан.”
Би түүний хүслийг маш сайн ойлгож байна. Аав хүү хоёртойгоо Энфилдэд очоод ороолтоо дээш өргөн Чи хэзээ ч ганцаараа алхахгүй ээ гээд л сэтгэлээс гарах аялгуугаа өөр 40.000 нэгэн үзүүрт сэтгэлт хүмүүстэй дуулахад сэтгэл огшихгүй байхын аргагүй. Брэндан Рожэрс хүртэл энэ дууг Энфилдэд дуулж эхэлмэгц түүний нурууны үс босох шиг болдог хэмээн дурссан шүү дээ.
Харин Эрик Фогэл хэмээх янк Коп өөрийн Энфилдэд зочлох мөрөөдлөө 2011 онд биелүүлсэн. Тэрээр улаануудыг дэмждэг болсноос хойш 7 жилийг ардаа орхижээ. Энэ явдал эхэлсний учир нь эхнэр нь түүнд Ливэрпүүлийн өмсгөл авчирж өгсөнтэй холбоотой гэнэ.
“2006 оны Крисмасаар манай хүн найзтайгаа уулзахаар Флорида уруу явахаар болсон. Эхнэр маань хөлбөмбөгийн багуудыг ялгах нь байтугай хооронд нь хольж солиод балладаг хүн. Гэхдээ түүний нүдэнд онцгой харагдсан нэг жэрсиг надад авчирч өгсөн нь намайг Ливэрпүүлийг дэмждэг болгоно гэж хэн мэдэх билээ дээ”
“Би Ливэрпүүлийн анхны тоглолтыг амьдаар үзэж байснаа үргэлж дурсдаг. Хэзээ ч телевизээс эсвэл аль нэг спортоос авахгүй мэдрэмж. Эрч хүч, хайр, сайхан бүхнийг мэдэрсэн. Сагсан бөмбөгт бол хүмүүс алга ташиж, тогтсон үг хамт хэлдэг. Бэйсболлд бол давалгаа хийдэг. Харин Энфилдээс авсан тэр мэдрэмжийг дахиж мэдрээгүй, ганцхан тэр газраас л дахин мэдэрч чадах байх.”
“Нэгдсэн улсын Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдын клубдээ ажиллаж байхад надад Манчэстэр Юнайтэдын эсрэг хийх тоглолтын билэт олдсон юм. Эмпайр оф дэ Копын (Empire of the Kop)-ын тэргүүнүүдын нэг Энтон Заммиттай харилцсаны үр дүнд түүнтэй болоод түүний босс мөн ач хүүтэй нь хамт амралтын 2 хоногийг Ливэрпүүлд өнгөрүүлсэн.”
“Бид тэр цагаас хойш маш сайн найзууд болсон. Миний эхнэр Ливэрпүүлээс салж хагацаж чадахгүй гэртээ очсноосоо хойш хэдэн хоног гунигласан шүү. Тэр маань Битлзийн улаан фен. Намайг инээмсэглүүлдэг, галзууруулдаг, уйлуулдаг тэр нэгэн зүйлийг би Ливэрпүүл гэнэ.”
“Нэгдсэн улсад янз бүрийн спортын олон арга хэмжээ байнга л болдог. Гэхдээ Мэрсэйсайдын Ливэрпүүлээс мэдэрсэн мэдрэмжийг ямар ч спорттой харьцуулашгүй. Ливэрпүүл бол баг төдий зүйл биш энэ бол миний амьдралын нэг хэсэг.”
Тэгвэл Өмнөд Америкд ямархуу байдаг юм бол ? Клаудиа Виржиногийн хэлж байгаагаар Бразилд Ливэрпүүлийн олон фанатууд байдаг гэнэ.
“Атлантын далай биднийг заагладаг ч гэлээ Ливэрпүүлийг гэсэн сэтгэлтэй хүн Бразилд маш олон. Бид хайртай багийнхаа өмсгөлийг өмсөөд алхаж байхдаа газар дээр алхахгүй байгаа юм шиг санагддаг юм.”
“Интернетийн ачаар бид олон форум, бүлгэмүүд, хүмүүсийг хооронд нь уулзуулж танилцуулж ЛФСБразил хэмээх сайтыг нээж тэднийг хооронд нь цуглуулж нэгтгэж чадсан. Манай сайт маш алдартай. Бид өдөр бүр Англид болж байгаа Ливэрпүүлийн мэдээ бүхнийг сайтдаа нэмсээр байдаг юм. Харин одоо бид албан ёсны хөгжөөн дэмжигчдийн клубыг байгуулахаар ханцуй шамлан ажилдаа ороод байна.”
“Лукастай бид ярилцлага хийсэн. Энэ нь Бразил Копуудад гайхалтай урам болсон гэж бодож байна. Бразилд Ливэрпүүлийн гэх бүхнийг дэлгэрүүлэхээр ажилладаг. Амралтаар явах болгондоо бүгд ороолтоо авч явдаг юм. Нэг ёсондоо уламжлал гэх үү дээ.”
Филиппин бүсгүй Яоханна Ликаучау ч гэсэн Клаудиотой адилхан бодолтой байна. Күйзон хотоор Ливэрпүүл 6000 гаруй милийн зайтай ч гэсэн Ливэрпүүл үргэлж сэтгэлд нь оршдог хэмээлээ.
Ливэрпүүлийн анхны тоглолтоо детальчлан санадаггүй ч тоглолтын төгсгөлийн мөчийг мартдаггүй талаараа:
“Тоглолтын сүүлийн хором явж байлаа. Улаанууд шалдаа буун хожигдож байсан тоглолт. Гэхдээ тэдний фанатууд гуниглаагүй, тэд дуулахаа зогсоогоогүй. Чи хэзээ ч ганцаар алхахгүй гээд л дуулсаар байсан. Тэр мөчөөс хойш би Коп болсон байх. Дууны үг бүрийг сэтгэлээсээ дуулж байгаа нь надад мэдрэгдсэн юм.”
“Би “Билл Шэнклигийн ялагдашгүй цайз”ыг хэрхэн байгуулсан талаар уншаад  сэтгэл гэгэлзээд явчихсан. Түүний хэлсэн үгс, хийсэн зүйлс л намайг тийм байдалд оруулсан байх. Тэнд хөлбөмбөгөөс илүү том агуу зүйлийн тухай гарсан юм. Ливэрпүүлийн фанатууд яагаад хайртай багаа зөвхөн баг төдий биш амьдралынхаа нэг хэсэг хэмээн авч үздэг тухай би тэндээс л ойлгож авсандаа баярладаг.”
“Харин Боб Пэйслиг биширсэн явдал маань түүний хийсэн зүйл хэлсэн үг байгаагүй. Энэ бол зураг байсан. Эмлин Хьюз бэртэл аван хүнээр зөөлгүүлж байв. Харин зөөж буй хүн нь Боб Пэйсли. Тэр зураг түүний агуу сэтгэлийг харуулсан гэрэл зураг байсан.”
“Гэмтэл авсан тамирчнаа нуруундаа үүрээд алхаж байгаа түүнээс энэ клубын төлөө гэсэн сэтгэл нь харагдсан. Дэлхийн ямар ч газраас Энфилдээс мэдрэх мэдрэмжийг олж авахгүй. Өөр ямар ч клубын фанатаас үнэртэхгүй сэтгэл бидэнд, та бүгдэд, Копуудад байдаг билээ.”
Тэрээр мөн ЛФСЦ хэмээн олонд алдаршсан Ливэрпүүдийн фэн сайтын эрхлэгчийн ажил хийдэг ажээ.
“Фэйсбүүкээр би олон өөр улсын фанатуудтай харилцдаг. Мэдэхгүй зүйлүүдээ тэднээс мэдэж авч мэддэг зүйлсээ тэдэнд хэлж өгдөг юм. Өнгөрсөн 4-р сард Шэффилдээс Энфилд хүртэл 15 км газар гүйсэн 6 Копын тухай би уншиж байсан.”
“Бусад Азийн орнуудтай харьцуулахад Филиппинийн Улаанууд тоогоор хавьгүй цөөн болов уу. Гэхдээ тоо хэмжээ өндөр нам өргөн бүдүүнээс үл хамааран бид бүгдийн сэтгэл бүгд л Ливэрпүүлийн төлөө шүү дээ.”
Одоо харин Күйзон хотоос Македон уруу шилжицгээе. Платор Сламнкү бол Косовийн улаан. Тэрээр Ливэрпүүлийн хамгийн анхны тоглолтыг Македонын нийслэлд үзсэн гэнэ.
“Энэ бол 2010 оны 7 сарын 29, Македонийн Скопж. Энэ өдрийг маш сайн санаж байна. Нартай Пүрэв гаригийн үд дунд юмдаг. Би Македонийн үндэсний цэнгэлдэх болох 2-р Филип Арена уруу явах замдаа Фийлдс оф Энфильд Роүд дуулж байлаа. 120 гаруй Копууд Косовогоос хайртай багийнхаа тоглолтыг үзэхээр ирсэн байсныг сайн санаж байна.”
“Над шиг багийнхаа тоглолтыг амьдаар үзэхээр явж байгаа хүн цөөнгүй байсан байх. Бид хотын төвд үдээс өмнө цуглаад Скопжийн гудамжаар маш урт цуваа үүсгэн олон цагийн турш дуулалдсан. Тэндхийн хүмүүс бүр нүд нь орой дээрээ гарчихсан ангайцгаасан юмнууд. Бид хүмүүст Косовогийн Улаанууд гэдгээ мэдрүүлэхийг хүссэн нь тэр байсан юм.”
“Тоглолт эхлэхээс цагийн өмнө бид өөрсдийн суудлаа эзэлцгээн байтал Лукас, Даниэл Аггэр, Мартин Шкртэл нар талбайд гарч ирлээ. Би бүр тэднийг харж байгаадаа итгээгүй. Миний хувьд багийнхнаас тийм ч хол суугаагүй бөгөөд ойроос тэднийг харж байгаадаа баярлаж мөрөөдөл минь биелж байв. Тоглолт эхлэх дөхөхөд бид тоглогч бүрийн нэрийг байдаг чангаараа хэлсэн. Тухайн үед Жонжо Шэлви 18-тай байсан санагдана.”
“Тамирчид өөрсдийнх нь нэрсийг хэлж байгааг анхааралтай сонсож байгаад бидэнд алга ташсан. Энэ бол бидний дэмжлэгт баярлаж байгаагийн илэрхийлэл байсан болов уу. Бидэн шиг үргэлж л дөрвөлжин хар юмны цаанаас багийнаа тоглолтыг үздэг байсан фанатуудын хувьд тэдний алга ташилт гайхалтай санагдсан.”
“Тоглолт эхлэхээс дуусах хүртэлхи минут хором бүр бидний хувьд үнэтэй байсан. Тиймдээ ч тэр өдөр амьдралын хамгийн баяртай өдрүүдийн нэг болон үлдсэн билээ. Энэ бол Европын агуу тулаан байгаагүй. Ливэрпүүлийн түүхэнд тэмдэглэгдэх хожил байгаагүй. Гэхдээ л бидний зүрхэнд үүрд үлдэх бусдын хувьд жирийн л тоглолт.”
“Энгийн тоглолтуудад тоглолт үзэхээр 30-40 хүн цугладаг. Мэрсэйсайдын дэрби эсвэл Юнайтэдтэй тоглох өдөр 100 гаруй Косовогийн улаанууд цуглаж наргицгаадаг юм. Ер нь манай улсын дундаж хот 300,000 хүн амтай.”
“2008-09 оны улирлын ихэнх тоглолтуудын өмнө 50 гаруй фанатууд хотын төвд цуглан Приштинагийн гудамжаар алхаж дуулалддаг. Бид гудамжны хажуугаар орших айлуудыг Ливэрпүүлийн фанат болохоос өөр сонголтгүй болтол дуулдаг.”
“Хэдэн сарын өмнө 2 залуу манай эндэхийн бааранд Ливэрпүүлийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэдний нэг нь яагаад Ливэрпүүл ойрын хэдэн жилийн турш гавьсан амжилтгүй, төдийлөн авсан цомгүй байгаа ч гэлээ фанатуудын хүрээ улам л тэлсээр байгааг гайхаж байгаагаа хэлсэн. Тиймээ бид 23 жилийн турш лигийг тэргүүлж чадаагүй нь үнэн. Би хожлыг хүсдэг. Гэхдээ Ливэрпүүл хожно уу хожигдоно уу тэнцэнэ үү энэ хамаагүй бидний Ливэрпүүлийн төлөө цохилох зүрх хэвээрээ байх болно. Ливэрпүүл бол биднийг нэгтгэдэг зүйл. Энэ бол зүгээр л агуу түүхтэй клуб биш энэ бол нэгэн гэр бүл.”
Бидний дундаас ч гэсэн тэдэн шиг Улаануудыг дэмждэг болсон хүмүүс цөөнгүй. Зарим нь компьютер тоглоомноос, зарим нь зурагтнаас, зарим нь найзаасаа, зарим нэг нь яг л тэр Америк залуу шиг хэн нэгний өгсөн зүйлээс болоод дэмждэг болсон. Зуны цугларалтаар нэгэн хүн доорхи зүйлийг ярьсан юм. “Яагаад Ливэрпүүлийг дэмждэг болсон юм бэ гэж найзууд надаас асуудаг. Би тэдэнд хэлэх гэхээр хэлэх зүйл олддоггүй. Харин нэг түүх ярьж өгдөг юм. Нэг залуугаас найз бүсгүй нь чи яагаад надад хайртай юм бэ гэж асуужээ. Гэтэл залууд хэлэх шалтгаан олдохгүй байв. Бүсгүй дахиад л асууж. Залуу хариуд нь чиний сайхан нүд, хөмсөг, намирсан үс, гайхалтай инээмсэглэл, гоё сайхан алхаа гээд л магтаж өгч гэнэ. Бүсгүйн санаа амрав. Хэдэн хоногийн дараа бүсгүй осолд орон зулай дээрээ нэг ч ширхэг үсгүй болж хөдөлж чадахаа больжээ. Бүсгүй найз залуугаасаа чи минь одоо ч гэсэн надад хайртай юу хэмээн асуулаа. Залуу чи минь одоо инээж чадахгүй болсон тиймээс чиний гайхалтай инээмсэглэл дахин гарч ирэхгүй. Чиний толгой нэг ч үсгүй болсон тиймээс намирсан үсийг чинь би дахиж харахгүй, чи алхаж чадахгүй тиймээс чиний гоё алхааг би мөн л дахиж харахгүй. Чиний  нүд хөмсөг ч урьдын адил биш болжээ. Гэтэл би чамд яагаад хайртай байна гэж ? гэж хэлээд чамайг хайрлахад надад шалтгаан хэрэггүй ээ. Би яагаад хайртайгаа ч мэдэхгүй хэмээлээ. Би яг л үүн шиг Ливэрпүүлд яагаад хайртай болсноо мэддэггүй юм.” гэсэн Бигги (Батбаяр) ахын үг санаанаас огт гардаггүй. Би яг үүн шиг. Гэхдээ таны хэрхэн дэмждэг болсон чинь хамаагүй. Бид бол Ливэрпүүлийн төлөө цохилох зүрхтэй хүмүүс

Бразил 200,000,000 сая хүн амтай. Тэд албан ёсны хөгжөөн дэмжигчди йн клубгүй. Харин бид 2,000,000уулаа. Цахим сайт, цахим хуудас, албан ёсны хөгжөөн дэмжигчдийн клубтэй. Америкчууд тоглолтыг өдөр, үүрээр үздэг. Харин бид шөнө унтахгүй хүлээн байж тоглолт үздэг. Ливэрпүүл биднээс олон мянган милийн зайд оршдог. Гэхдээ бидний сэтгэл тэдэнтэй үргэлж хамт байдаг. Хаа ч очсон Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид байдаг. Тэд биднээс царай зүс, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзлээрээ өөр ч гэсэн танд туслах болно. Үүнийг би ч мэдэрсэн. Тиймээс биднийг Ливэрпүүл гэсэн нэгэн гэр бүл нэгтгэдэг юм шүү. "Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" ТББ Ливэрпүүлийг дэмждэг, энэ багийн төлөө цохилох зүрхтэй болгоныг нэгтгэхийн төлөө олон олон үйл ажиллагааг зохион байгуулсаар л байна. Зуны цугларалт 2 дахь жилээ, Шинэ жилийн арга хэмжээ 3 дахь жилээ, Рэдс кап 2 дахь жилээ зохион байгуулагдсан бол оны өмнө заалны тэмцээн анх удаа зохион байгуулагдаж, одоо удалгүй футзалны тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Мөн ТББ-ын гишүүдийг албан ёсны гишүүнчлэлийн карттай болгож, долоо хоног бүр тоглолтоо үзэж байна. Бид бол Ливэрпүүлийг дэмждэг хүмүүс төдий биш бид нэгэн гэр бүл. Эцэст нь Стивэн Жэррардын хэлсэн үгээр нийтлэлээ төгсгөе. Миний судсаар Ливэрпүүлийн улаан цус гүйж байгаа. Тиймээ таны, миний, бид бүгдийн судсаар Ливэрпүүлийн улаан цус гүйж зүрхийг минь Ливэрпүүлийн төлөө цохилдог болгосон. YNWA !!!