Ливэрпүүлийн болон Английн шигшээ багийн ахлагч Стивэн Жэррард хэдхэн хоногийн дараа буюу 5 сарын 30-нд 34 насны босго алхах гэж байна. Тэрээр хөлбөмбөгчдийн хувьд ахимагт тооцогдох насанд ирсэн хэдий ч тоглолтынх нь эрч хүч буураагүй, багаа амжилтанд хөтөлсөн хэвээр байгааг жинхэнэ мэргэжлийн тамирчин хүний баримтлах ёстой сахилга, дэг журмыг даган мөрдөж амьдралдаа хэрэгжүүлж байгаагийн ач тус хэмээн мэрэгжилтнүүд үзэж байгаа юм.
Удахгүй Бразил улсад эхлэх гэж буй ДАШТ-д эх орноо төлөөлөх багийн ахлагчаар оролцох гэж байгаа Стивэн Жэррард тус тэмцээний дараа шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргасан тухай Daily Mail мэдээллээ.
Шигшээ багийн ахлагч Рой Хожсон Стивигийн багийн нөхдөө манлайлан үлгэрлэх зан чанарыг өндрөөр үнэлдэг нэгэн болохоор түүнийг нас ахисан хэдий ч шигшээ багтаа харахыг хүсч байгаагаа хэвлэлийнхэнд өгсөн яриандаа дурдаад авсан бол Улаануудын Босс Брэндан Рожэрс арай өөр бодолтой байгаа гэнэ.
Рожэрс хэлэхдээ бид ирэх улиралд Аваргуудын лиг болон дотоодын олон тэмцээнүүдэд оролцох болохоор Стивигийн хувьд арай ихэдсэн ачаалал ирэх магадлалтай. Иймд түүнийг шигшээ багийнхаа замналыг өндөрлөх цаг болсон болов уу гэж хувьдаа бодож байгаа тухайгаа мэдэгдсэн байсан юм.
Daily Mail-н мэдээлж байгаагаар Стивэн Жэррард өнгөрсөн 7 хоногт Брэндан Рожэрс болон Рой Хожсон нартай хэд хэдэн удаа уулзаж ярилцсны үндсэн дээр Бразилд болох ДАШТ-ий дараа шигшээ багийн замналаа өндөрлөхөөр шийдсэн гэнэ.
Хэдийгээр Стивиг шигшээ багтаа 2016 онд Францад болох Европын АШТ хүртэл тоглох бүрэн боломжтой гэж байсан ч ийнхүү ахлагч маань өөрийн шийдвэрээ гаргасан бололтой, түүний энэхүү шийдвэр нь Ливэрпүүлийн хувьд багагүй ач холбогдолтой ч байж мэдэх юм. Учир нь 34 нас хүрэх гэж буй ахлагчийгаа боломжтой удаан хугацаагаар багаа ахлaж тоглоосой гэсэн хүсэл Копайт болгонд байгаа нь нууц бишээ.
Ахлагчийнхаа цаашдын замналд улам их амжилт хүсч багаа манлайлан ПЛ-н тайтлд хөтлөхийг хүсэн ерөөе.